“Долдугаар сарын 1”-ний гэх тодотголтой цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг шүүх хурлын товыг удахгүй зарлах бололтой. Учир нь Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын зөвлөлийн тавдугаар сарын 17-ны 08 тоот тушаалаар хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий, дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нарыг томилжээ. Мөн Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын өнөөдрийн хуралдааны 09 тоот тушаалаар хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Д.Давааг томилсон байна. Цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид хэргийн материалтай шуурхай танилцаж эхэлжээ.
Ш.Чимэг