С.Бат-Эрдэнэ 8200 метрт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

С.Бат-Эрдэнэ 8200 метрт хүрчээ

Эверестийн
оргилыг зорин дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордсон уулын спортын
ОУХМ С.Бат-Эрдэнэ багийнхны хамт өнөөдөр 8200 метрт хүрээд байгаа тухай
мэдээллийг хүлээж авлаа. Тэрбээр “Everest North Cole International
Expedition 2012” экспедицийн бүрэлдэхүүнд багтан, Түвдийн талаас авирч
байгаа юм. Цаг агаар ойрын хоёр өдөр тогтвортой, тогтуун байх учраас
уулчид өнөө шөнөдөө багтаж юм уу, маргааш өглөөдөө үндсэн дайралтаа
хийж, оргилд хүрэхээр төлөвлөжээ.

ОУХМ С.Бат-Эрдэнийн багт Канад, Испани, Балбын нийт найман уулчин багтаж байгаа юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж