Н.Энхбаярыг шүүх хурлын тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг шүүх хурлын тов гарчээ

Авилгын хэрэгт холбогдоод буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоолгохоор тавдугаар сарын 10-нд Улсын Дээд шүүхэд шилжүүлээд байсан билээ. Улмаар Дээд шүүхээс Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх шийдвэр гаргасан юм. Хуулийн дагуу Дээд шүүхээс Н.Энхбаярын хэргийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж, тэндээс Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл, Сүхбаатар дүүргийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурлын товыг албан ёсоор гаргасан байна. Тов ёсоор шүүх хурал тавдугаар сарын 24-ний пүрэв гаригт болох ажээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж