25 ХК-ийн хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /V.18/ үнэт цаасны 4222 дахь удаагийн арилжаагаар нийт 25 ХК-ийн 90.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 210.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 19 ХК-ийн 199.8 мянган ширхэг хувьцааг 87.0 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 6 ХК-ийн 10.8 мянган ширхэг хувьцааг 3.7 cая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 157 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 25 үнэт цаас арилжигдсанаас 15 үнэт цаасны ханш өсч, 6 үнэт цаасны ханш буурч, 4 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20402.71 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 67.59 нэгжээр буюу 0.33 хувиар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 920.6 тэрбум төгрөг болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж