
Хүүхдүүд мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, буухиа, урлагийн тоглолт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлджээ. Тэргүүн байрыг Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн багачууд эзэлж цомын эзэн болсон байна. Дэд байрт Хан-Уул дүүргийн 67, удаахь байрт Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийнхэн шалгарсан байна.
“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг Замын цагдаагийн газар, Засгийн газрын хэрэгжлүүлэгч агентлаг хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.
Д.ЖАРГАЛ