Байнгын хорооны ирц гүйцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны ирц гүйцсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар өнөөдөр хоёр ч удаа зар тараасан ч ирц бүрдсэнгүй. Хамгийн сүүлд 18.00 цагаас хуралдуулахаар болж хуралдааны танхимд байнгын хорооны дарга Д.Одбаяр, эрхэм гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ, Н.Батбаяр, Ш.Сайхансамбуу нар ирсэн ч бусад нь харагдсангүй. Ингээд байнгын хорооны хуралдааныг хойшлуулахаар болов.

Байнгын хорооны дарга Д.Одбаярыг гарч явахад араас нь Н.Батбаяр гишүүн “Ардын намын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хурлаа хаяж гарч явлаа гэж протоколд тэмдэглүүллээ шүү” хэмээн тоглох шоглохын завсраар хэлэх дуулдав.

Д.Одбаяр гишүүн ч “Хоёрхон хоноод завсарлахын хооронд та хоёртой /Н.Батбаяр, С.Эрдэнэ/ хэрэлдэлгүй салахсан” хэмээн егөөдөж байв.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж