Ш.Сайхансамбуугийн Эрүүгийн хууль дэмжигдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуугийн Эрүүгийн хууль дэмжигдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгасан авч, гишүүд унагаснаар эл төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн шийдвэрлэлээ. Ингэснээр УИХ-д ирээд хоёр жил шахам гацсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн санаачилсан эл хууль хэлэлцэгдэх боломж бүрдлээ. УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гишүүн нь С.Эрдэнэ байсан гэж тодорхойлж болно. Учир нь эл төслөөр санал хураалгахын өмнө УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “10 мянган төгрөг хулгай хийсэн иргэн 10 жилийн ял сонсдог, 10 тэрбум төгрөг хулгай хийсэн албан тушаалтан ч адилхан 10 жил авдаг байж таарахгүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль нь маш хүнд, шударга зарчим алдагдсан байдаг. Тийм учраас эл төслийг гишүүд дэмжих ёстой. Энэ хуулийн төслийн ард асар олон иргэний эрх, эрх чөлөө, хувь заяа байгаа. Төрөөс явуулж байгаа бодлого уян хатан байх ёстой, тэр тусмаа хийсэн хэрэг, учруулсан хохиролд нь нийцсэн ял ногдуулдаг болох ёстой. Хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл л үйлдэгддэг” гэсэн юм. Ингээд Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдээр санал хураахад гишүүдийн 83.3 хувь нь байнгын хорооноос оруулж ирсэн “Төслийг хэлэлцэх шаардлагагүй” гэсэн саналын томъёоллыг сөрж, кноп дарснаар эл төсөл хэлэлцэгдэх боллоо.

Ингээд УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж