Шинээр томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардууллаа

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Шинээр томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардууллаа

Монгол
Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Т.Даваасүрэнг Архангай аймгийн шүүхийн
шүүгч, Ерөнхий шүүгчийн, Г.Болормааг Дорноговь аймгийн шүүхийн шүүгч,
Ерөнхий шүүгчийн, Ч.Энхтөрийг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар
шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ч.Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын
шүүхийн шүүгчийн, Н.Туяаг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Т.Болормааг
Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн,
Б.Мөнхбаярыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд,
Д.Цогтсайханыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн
албан тушаалд улируулан, С.Олзодыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн
шүүгчийн албан тушаалд сэлгэн тус тус томилж хүлээн авч уулзлаа.

Мөн
тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Л.Бямбааг Улсын Дээд шүүхийн
шүүгчийн, Д.Алимааг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус
тус чөлөөлөв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон шүүгчдэд
баяр хүргэж, хүний эрхийн төлөө тууштай, хариуцлагатай ажиллахыг хүсээд
шүүгчийнх нь үнэмлэхийг нь гардууллаа.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж