Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, олон нийтэд таниулах зорилгоор нэрийн барааны дэлгүүр нээн ажиллуулж байна.
Энэ төвөөр дамжуулан иргэд бизнесээ өргөтгөх зээл авах боломж бүрдэж байгаа юм. Ингэхийн тулд иргэд сургалтад хамрагдан төслөө бичиж шаардагдах санхүүжилтйг энэ төвөөр дамжуулан авах юм.
2009 онд анх Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас жижиг дунд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд чуулга уулзалтаас гарсан санал санаачилга ийнхүү биелэлээ олж өнөөдөр үүд хаалгаа нээлээ.
Өнгөрөгч онд жижиг дунд биенес эрхлэгчдийн хөнгөлттэй зээлийг 54 иргэн 2,8 тэрбум төгрөгийн зээлийг авчээ.
Баянзүрх дүүргийн гаруй иргэн 3,8 тэрбум төгрөгийн зээлийг авч үйл ажиллагаагаа эхлүүлж, бизнесийн цар хүрээрээ тэлсэн байна. Харин энэ жил 2009, 2010, 2011 оны эргэн төлөлтөөс зээлийн хэмжээг шийдвэрлэх юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан уг төв нь Баянзүрх дүүргийн 8-р хороо, Чулуун овооны аюулгүйн тойрог, Сансар бөөний төвийн эсрэг талд байрлаж байна.