Монголын буддизмыг судална

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Монголын буддизмыг судална

Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд болох түүхийн ухааны доктор (Ph.D) Елена Леонтьева, Андрей Толошный, Евгения Григорьева нар  “Буддын түүх”, “Буддизм орчин үеийн дэлхий дахинд” нэртэй лекц, илтгэл тавилаа. Өчигдөр МУИС-ийн Улаанбаатар сургуулийн оюутнуудад “Буддизмын түүх”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хурлын танхимд тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад “Буддизм орчин үеийн  дэлхий дахинд” гэсэн лекц уншиж, тус сэдвийн хүрээнд ярилцав. Тэдгээр судлаачид Буддизмын түүх, дэлхий дахинд хэрхэн хөгжсөнийг судалж, цуврал баримтат кино хийж байгаа юм.

Монгол Улсад хүрэлцэн ирсэн зорилго нь Монголын ахуй соёл болсон Буддизмыг Монголд хэрхэн үүсэн хөгжсөнийг судлан цуврал киноныхоо нэг ангийнхаа зураг авалтыг хийх юм байна. Одоогийн байдлаар цуврал киноных нь эхний анги буюу “Буддизмын түүх” нь бэлэн болжээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж