Эмх замбараагүй барилга барих асуудлыг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Эмх замбараагүй барилга барих асуудлыг цэгцэлнэ

НИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралдаан болж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний
тодотголыг хэлэлцэн баталлаа. Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулснаар
хэн нэгэн өөрсдийн эрх ашгийн үүднээс бизнесийн байгууллага, сургууль
цэцэрлэг гээд дураараа барьж байгуулах биш ерөнхий төлөвлөгөөнд
тусгагдсаны дагуу тооцоо судалгаатайгаар нийгмийн хэрэгцээ шаардлагад
нийцүүлсэн байдлаар хийх юм. Цаашид нийслэлийн хөгжил болоод нийгмийн
хэрэгцээг хангахад чиглэсэн аливаа ажил хотын ерөнхий төлөвлөгөөтэй
уялдсан байх бөгөөд ингэснээр эмх замбараагүй барилга байгууламж
баригдахгүй, иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг замын түгжрэлийг
багасгах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр насжилт өндөртэй барилга
байгууламжуудыг цэгцлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, аюулгүй байдлыг
хангах асуудлыг ч ерөнхий төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэхээр болжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол орж байгаатай уялдаад
нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол
оруулах асуудлыг мөн энэ хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Эмх
замбараагүй барилга байгууламж, хэт их төвлөрлөөс болж замын түгжрэл,
агаарын бохирол зэрэг олон  сөрөг үр дагварууд бий болж байгаа учраас
газар зохион байгуулалтад тодотгол хийх шаардлага урган гарсан. Тиймээс
Нийслэлийн Газрын албанаас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг
2025 он хүртэл гаргаж, нийт 470 мянган газрыг бүсчилэн зохион
байгуулалтад оруулахаар санал боловсруулсан нь Тэргүүлэгчдийн хурлаас
дэмжигдлээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд
тусгагдсаны дагуу цаашид суурьшлын бүсийг олноор бий болгох, хэт
төвлөрийг багасгах ажлуудыг хэрэгжүүлж, агаарын бохирдол, замын түгжрэл
зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх юм. Суурьшлийн бүс байгуулахын
тулд тухайн газарт нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах үйлдвэр
үйлчилгээ, соёл боловсролын газар гээд бүх зүйлийг цогцоор нь бий
болгоно.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж