Ц.Хулан : Анд найз нартаа

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Ц.Хулан : Анд найз нартаа

Алаг
дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй
хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа
бид
инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн
шүлгээр
тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та
нарыгаа
дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу
найрагчын
зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсэгээр бичиж, титэм хийж
өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант
Богдын орой
ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би
атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ?
Анд
нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа
дэргэд
дулаацах гэж би гэрээсээ гардаг
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж