Монгол Улс 10 гаруй оронтой Дипломат харилцаа тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Монгол Улс 10 гаруй оронтой Дипломат харилцаа тогтоолоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дараах хувийн саналаар баталлаа. Үүнд  Монгол Улс Андорикийн хаант улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолыг гишүүдийн 56.1 хувийн саналаар,  Монгол Улс Бүгд найрамдах Гамби улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолыг гишүүдийн 66.7 хувийн саналаар, Монгол Улс Бүгд найрамдах Гондарус улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолыг гишүүдийн 70.6 хувийн саналаар тус бүр дэмжин баталлаа. Мөн Монгол Улсыг Бүгд найрамдах Малави улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолыг гишүүдийн 63.6 хувийн саналаар, Монгол Улсыг  Бүгд найрамдах Наври улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолыг гишүүдийн 73.3 хувийн саналаар, Монгол Улсыг Бүгд найрамдах өмнөд Судан улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь тус тус дэмжиж баталлаа. Түүнчлэн Монгол Улсыг  Доминникийн хамтын нөхөрлөлийн улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолыг гишүүдийн 60 гаруй хувийн саналаар,  Монгол Улсыг Самовогийн тусгаар тогтнолын тусгай улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолыг гишүүдийн 63.4 хувийн саналаар, Монгол Улсыг Соломоны арлуудын улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолыг гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжиж тус тус баталсан бол Тували улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолыг гишүүдийн 72.5 хувийн саналаар дэмжин баталсан юм.

Үүний өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж