Д.Ганболд нийслэлийн хөдөлмөрийн баатар болов

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Д.Ганболд нийслэлийн хөдөлмөрийн баатар болов

Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологи хариуцсан орлогчоор 3 жил гаран ажиллаад, өөрийнхөө хүсэлтээр өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Ганболдод Нийслэлийн хамгийн дээд шагнал болох “Хангарьд” одон гардууллаа. Улаанбаатар хотын 4 орлогчийн нэгээр бараг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамт ажиллахдаа аль нэг нам, хүчин гэлгүй өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ харамгүй зориулж, нийслэлчүүдийнхээ өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьжиргаагаа сайжруулах боломжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Улаанбаатар хот орчмын экологийн доройтлыг сэргээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд энэхүү нэр хүндтэй шагналыг олгож байгаагаа хотын дарга шагнал гардуулах үедээ онцолсон байна. Д.Ганболд нь орлогчоор ажиллах хугацаандаа Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Туул голын экосистемийг хамгаалах, Арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал усыг цэвэршүүлдэг цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийх зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд хариуцсан хамт олноо идэвхийлэн оролцуулж, өөрөө үлгэрлэн ажилласан юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж