Фернандес “Реал”-д ирж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Фернандес “Реал”-д ирж магадгүй

Испанийн шигшээ баг болон NBA-гийн “Денвер Наггетс”-ийн хамгаалагч Руди Фернандес нутгийнхаа “Реал” клубт тоглож магадгүй гэдгийг “Мarca” мэдээллээ.

Тэрбээр өнгөрсөн намар локаутын улмаас “Реал”-д хоёр сар тоглосон бөгөөд тун удахгүй Мадридын багтай гурван жилийн гэрээ байгуулж магадгүй гэнэ. Өдгөө 27 настай Фернандес өнгөрсөн улиралд бэртлийн улмаас “Денвер”-ийн төлөө ердөө 31 тоглолтод оролцож, дунджаар 8,6 оноо авчээ.

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж