Монголчуудын ёсон: Аяга

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Монголчуудын ёсон: Аяга

 Монголчуудын
хувьд аяга бол хоол унд савлан хүртэх хонхорхой төдий байсангүй. Амьд
явбал алтан аяганаас уе ууна, аяганы амсар зуух хувьтай гэхчлэн аягыг
шууд амьд явахуй, амьдрахуйтай холбодог, аяга буян хишгийг бэлгэднэ гэж
үздэг байсан. Тиймээс аягыг хүндэлж, цэвэр ариун байлгаж ирэв. Монгол
аяга ард түмний бэлгэ зүйтэй тохирон бүтээгдсэн, ихээхэн утга агуулгыг
шингээсэн байдаг. Тиймээс ч монголчууд үңдэсний аяга, сав суулгаа л
хэрэглэхийг эрхэмлэдэг байжээ.
Монголчуудын ёсонд: хүн болгон өөр өөрийн аягатай, миний аяга гэсэн бат
тогтсон ойлголттой байх ёстой. Айл гэрийнхэн хооронд нь ялгахын аргагүй
адилхан аяганд идэж уудаг аваас, амны буян алинд нь ч тогтохгүй
эзэнгүйдэж, сарнин замхардаг.
Аягаа эмтэлж хагалах, бохир байлгах, хайхрахгүй байх зэрэг нь буян
хишигт мөн тийнхүү нөлөөлнө. Алсыг зоривол аягаа авч явах хэрэгтэй. Эс
бөгөөс тэр газар буян хишигтэй эс тохиолдоно. Орчин үеийн нөхцөлд хаа
таарсан газраа өөрийн аягыг гарган ирж хэрэглэх нь боломжгүй хэдий ч,
өдөр бүр аягандаа заавал ам хүрч байх учиртай. Ингэвэл муугаас
сэргийлнэ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж