Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрүүд барина

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрүүд барина

ХХААХҮЯ-наас Улаанбаатар хот болон орон нутагт 2012-2013 оны хооронд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хөдөө аж ахуйн үйлдвэрүүд барихаар болжээ. Тухайлбал, энэ хугацаанд мах боловсруулах 12 үйлдвэрийг 78 сая ам.долларын хөрөнгөөр Дорнод, Дундговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь аймгуудад барих гэнэ. Энэ нь хоногт 80 бод, 1000 бог малын махыг боловсруулах  хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа ажээ.

Түүнчлэн хуурай сүүний хоёр үйлдвэрийг нийслэлд, тодруулбал, СХД-т байрлах 61-ийн гарам, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд барихаар төлөвлөж байгаа юм байна. Үйлдвэрүүдийг барихад нийт 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд хоногт 30 тонн хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байх гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж