Террорист халдлагад талибууд оролцсон гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Террорист халдлагад талибууд оролцсон гэв

Нью-Йорк хотын  Таймс-сквер гудамжинд үйлдэх гэсэн бүтэлгүй террорист оролдлогод Пакистаны “Талибан” хөдөлгөөн оролцсон гэсэн баталгааг мөрдөн байцаагчид олж авсан гэж АНУ-ын ерөнхий прокурор Эрих Холдер мэдэгдсэн байна.
Холдерын хэлснээр талибууд террорист халдлага зохион байгуулагчдад туслаж байсан гэнэ. Тэд түүнийг удирдан санхүүжүүлж байсныг үгүйсгэхгүй гэж тэрбээр хэлэхдээ олж авсан гэх баталгааныхаа талаар бүрэн дэлгэсэнгүй.
Эхнээс нь талибууд энэ оролдлогын ард байгаа гэдгээ мэдэгдсэн байлаа. Гэвч Холбооны мөрдөх товчооныхон энэ талаар баталгаа алга гэж байсан юм. Хожим талибууд өөрсдийн байр сууриа өөрчлөн тэр аллагын оролдлого бидэнд хамаагүй, гэхдээ бид түүнийг дэмжинэ гэсэн юм.
Таймс-сквер гудамжинд тавдугаар сарын 1-нд  хийцийн тэсрэх төхөөрөмжтөй машиныг тавьсан юм. Гэвч төхөөрөмжийг тааруухан хийсэн байснаас утаа гаргахаас хэтэрсэнгүй.
Тавдугаар сарын 3-д Америкийн иргэн болсон пакистан гаралтай гол сэжигтэнг Дубай  руу нисэх гэж байхад нь онгоцноос буулган баривчилсан юм. Тэр эрэгтэй мөрдөн байцаалтад хамтран ажиллахаар болсон байна.
Дараа нь Пакистанд энэ хэрэгтэй холбоотой гэх хэд хэдэн хүнийг барьжээ. Мөн террорыг гүйцэтгэх гэсэн Шахзадад гадаадаас мөнгө авчирсан гэх хүнийг хайж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж