Хил зөрчигчийг хүлээлгэж өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Хил зөрчигчийг хүлээлгэж өгчээ

Өмнөговь аймгийн Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас хүн явганаар хил зөрчжээ. Хил зөрчигч нь Баяншанд станцын Балгантын постын цэргийн алба хаагч Зан Хао На гэгч байжээ. Тэрээр гоёо өвс түүхээр энэ сарын 8-нд хил зөрчин орж ирсэн гэнэ. Хил зөрчигчийг хоёр тал хилийн төлөөлөгчийн уулзалт хийж, БНХАУ-ын талд хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Б.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж