Nokia байр сууриа Samsung-д алджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Nokia байр сууриа Samsung-д алджээ

Энгийн үүрэн телефоны эрэлт энэ оны эхний улирлын байдлаар гар утасны зах зээл дээр мэдэгдэхүйц багассан байна. Зах зээлийн судалгааны компани Гартнерын энэ долоо хоногийн лхагва гарагт хийсэн мэдээллээс харахад өнгөрсөн жилийн мөн үеийн борлуулалттай харьцуулахад хоёр хувиар буюу 419,1 сая доллараар буурсан байна. Харин алдарт Смартфон эерэгээр 45 хувийн борлуулалтын өсөлттэй буюу 114,4 сая долларын ашигтай ажиллаж байгаа юм. Google компани зах зээлийн 56,1 хувийг эзэлж байгаа ухаалаг гар утасныхаа Андройд системээ улам сайжруулсаар байна. "Энгийн үүрэн телефоны борлуулалт буурсны бас нэг шалтгаан нь юуны түрүүнд Ази Номхон далайн орнууд дахь эрэлт бага байгаа явдал юм.

Тус салбарын 2012 оны эхний улирлын уналт нь дэлхийн эдийн засгийн хямралтай байсан 2009 оны хоёр дахь улирлын борлуулалтын бууралтын дараах анхны уналт болж байгаа юм" хэмээн судлаач Аннетти Цимерман хэлжээ. Мөн Гартнерын болон бусад судлаачдын дүгнэж байгаагаар 14 жилийн турш дэлхийн гар утасны зах зээлийн хаан сэнтийд байсан Нокиа компани 83,2 сая доллар буюу 19,8 хувийн өсөлтөөр байр доошилж, харин 86,6 сая долларын орлоготой Самсунг компани эхний байранд оржээ.

Үүгээр ч зогсохгүй тус компанийн орлого 93,5 сая долларт хүрнэ гэж судлаачид таамаглаж байгаа юм. Мөн дэлхийн томоохон гар утасны үйлдвэрлэгч Apple компани 33,1 сая долларын ашиг, 7,9 хувийн өсөлтөөр гуравдугаар байранд бичигдэж хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулаад амжлаа. Харин Blackberry гар утас 6,9 хувийн өсөлтөөр удаалж байгаа аж.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж