Оюутнууд “МОХ-г одоогийн Сангийн дэд сайд, МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг удирдаж байгаад оюутнууд эсэргүүцэж байна. Ч.Ганхуяг МОХ-г хоёр жилийн өмнөхөн тэргүүлж, ерөнхийлөгчөөр нь сонгогдсон. Анх МОХ-д ерөнхийлөгчөөр сонгогдохдоо тэрээр 1000 оюутны байр бариулж өгнө хэмээн хэлж 170 мянга гаруй оюутны дэмжлэг авсан. Гэтэл оюутны байр одоо болтол сураггүй байгаа. Мөн 90 мянган оюутнуудыг “Тэнгэр даатгал” компанийн даатгалын үйлчилгээнд оюутнуудыг хамруулахаар болж сар бүр зарим оюутнуудаас татаас болгож 1000 төгрөг авдаг болсон нь хууль бус үйлдэл юм. Нийтийн тээврийн хөнгөлөлтийн картыг тараах ажил хийсэн оюутнуудын урамшууллын мөнгийг өгдөггүй” хэмээв. Энэ мэт асуудлаар оюутнууд Ч.Ганхуягт шаардлага тавьсан байна.
Тэд шаардлагынхаа хариуг өнөөдөр 15,00 цагт Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн ажил болох Сангийн яаман дээр очиж авна хэмээн мэдэгджээ.