Б.Нандинцэцэг тэмцээнийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Б.Нандинцэцэг тэмцээнийг тэргүүлж байна

100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээний шинэ мэдээлэл хүргэе. Тавдугаар сарын 11-нд эхэлсэн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 14 тамирчин тойргийн системээр өрсөлдөж буй. Өчигдөр 11, 12-р өргийн тоглолт болж эрэгтэйчүүдээс “Скайтел” компанийн тамирчин, ОУ-ын мастер О.Түвшинболд 21 оноотой тэргүүлж байгаа бол дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга 19 оноо, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 18 оноотой удаалж байна. 14-р тойрогт О.Түвшинболд, Д.Баттулга нар хоорондоо оноолт таарсан байна.

Эмэгтэйчүүдийн хувьд өнөөдөр сүүлийн тойргийн тоглолтоо хийх бөгөөд МУИС-ийн тамирчин, спортын мастер Б.Нандинцэцэг 20 оноотой тэргүүлж байгаа бол МУИС-ийн тамирчин, спортын мастер С.Нямгэрэл, ХААИС-ийн тамирчин, спортын мастер Э.Мандахнаран нар 18 оноотой удаалж байна. Шийдвэрлэх сүүлийн тойрогт Б.Нандинцэцэг, Э.Мандахнаран нар хооронд оноолт таарсан байна.

Тэмцээн маргааш өндөрлөж 2012 оны Улсын аваргууд тодорно гэж Монголын даамын холбооноос мэдээллээ.

УАШТ-ий дүн (Арван хоёр тойргийн дараах байдлаар):

Эрэгтэй:

21 оноо – О.Түвшинболд
19 оноо – Д.Баттулга
18 оноо- Р.Манлай
17 оноо – Ц.Отгонбилэг, Ц.Хашчулуун
16 оноо – Д.Эрдэнэбилэг
15 оноо – С.Даваадорж
14 оноо – С.Батсүх
13 оноо – Д.Эрдэмбилиг
10 оноо – Ц.Балжинням, Д.Ганболд, Э.Энх-Эрдэнэ
9 оноо – Ц.Сүхбат
7 оноо – Л.Дагвадорж, М.Дүүрэнбилэг
5 оноо – Ц.Эрдэмбилэг

Эмэгтэй:

20 оноо – Б.Нандинцэцэг
18 оноо – С.Нямгэрэл, Э.Мандахнаран
17 оноо – Ц.Энхзаяа
16 оноо –  С.Саранцэцэг
15 оноо – М.Нямжаргал
12 оноо – Ц.Энхцэцэг
11 оноо – Д.Энхтуул
9 оноо – Б.Нандин-Эрдэнэ
8 оноо – Г.Амгалан, М.Хишигбаяр
6 оноо – Б.Мөнхтуяа, Н.Батцэцэг
4 оноо – Б.Намуун

Жич: Өнөөдөр Эрэгтэйчүүдийн 13, 14-р өрөг эмэгтэйчүүдийн сүүлийн өргийн тоглолт болох юм байна.

Тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Тавдугаар сарын 18 (Баасан гариг)
          
                – 09:00 13-р өрөг
                – 15:00 14-р өрөг

Тавдугаар сарын 19  (Бямба гариг)

                – 09:00 15-р өрөг
                – 14:00 Хаалтын ажиллагаа

Сонирхуулахад улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид 8-р сард Франц улсад зохиогдох Дэлхийн оюуны спортын II наадам, 9-р сард Малайзын Куала-Лумпур хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж