Энэ жил Хүүхдийн төлөө газраас зуслангуудын үйл ажиллагааны стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, багш, арга зүйч, боловсон хүчнийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилладаг чиг үүргийн хүрээнд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэлэг хэлбэрээр зохион байгуулахад анхааран ажиллаж буй тухай тус газрын мэргэжилтэн Х.Нарангэрэл мэдээллээ.
Мөн Хүүхдийн төлөө газраас холбогдох байгууллагуудтай хамтран хүүхдийн зуслангийн захирлуудад гуравдугаар сарын 21-нээс эхлэн нийт дөрвөн удаагийн арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулжээ. Түүнчлэн эрхийн бичгээ борлуулж, хүүхэд хүлээн авах 16 зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх шалгалтыг НОБГ, НЭМГ болон НМХГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байна.
Мөн зусланд бүлгийн багш, эмч, тогоочоор ажиллах боловсон хүчнүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар болжээ.