Гишүүдийн “кнопдох” авьяас

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Гишүүдийн “кнопдох” авьяас

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр гишүүдийн ирц хангалтгүй байснаас Батж.Батбаяр нарын гишүүд тун ч их ажилтай бусдын кнопыг дарах нөр их ажилтай үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүллээ. Тэрбээр өөрийнхөө кнопоос гадна эзгүй байсан таван ч гишүүний кнопыг дарж хэлэлцэж байсан төслүүдийг дэмжсэн бол түүний араас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн С.Оюун нар нэхээд нэхээд гүйцсэнгүй. Эрхэм гишүүд өөрийнхөөсөө гадна хоёр гишүүний кнопыг дарж амжиж байсан бол Батж.Батбаяр гишүүн хөрш хоёр гишүүнийхээ кнопыг дараад улмаар хойд ширээ рүүгээ тун чиг сурамгай эргэж гурван ч гишүүний кнопыг дарж амжиж байлаа. Харин хажууханд нь суудаг С.Ламбаа гишүүн ганц өөрийнхөө товчлуурыг л дарж амжиж байсан тул түүн рүү хандан “Залхахгүй байна уу чи, миний бүр залхуу хөдөлчихлөө” гэж байв. Үнэхээр ч тэр үед асар олон зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан болохоор гишүүдийн хувьд зарим нь залхсан биз.

Гэхдээ Батж.Батбаяр гишүүний хувьд энэ нь тун ч зугаатай ажлынх нь нэг байсан бололтой. Бас тэр болоогүй чуулганы хуралдаанд ирээгүй бүлгийнхээ гишүүдийн суудлын олбогоос тавыг ч “хусаад” өөрийнхөө сандал дээр давхарлаад тавьчихсан харагдсан. Янз нь телевизээр гарахад сонгогчиддоо өндөр болж харагдах гэсэн үү. Эсвэл суудлынх нь савхи нь хайраад байдаг юм уу бүү мэд. Ямартай ч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж чуулганы хуралдаанд орж ирэнгүүтээ түүнээс суудлынхаа олбогыг хурааж авна билээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж