
Харин 2010 оны тавдугаар сарын 8-нд хаасан Испанийн 19 нисэх буудлын гурав нь нислэгээ сэргээж байна. Харин Португалийн Порту хотын нисэх буудал хаагдав. Францад Ницца хотын нисэх буудлын ажиллагаа зогсчээ.
Европын агаарын тээврийн аюулгүйн асуудал эрхэлсэн байгууллагын мэдээгээр үнсний ихээхэн хуримтлал Италийн хойд хэсэг, Францын зүүн өмнөд нутгийн агаар мандалд байгаа гэнэ. Үнсэн үүл Герман ба Чехаар дайран өнгөрөх бололтой.
Эйяфьятлайокудль галт уулын идэвхжилт 2010 оны дөрөвдүгээр сард эхлээд өнөөг хүртэл үргэлжилж байна. Түүнээс үүдэн агаар мандалд хаягдсан үнс Европын агаарын тээврийн ажиллагааг тасалдуулан жуулчны ба нисэхийн компаниудад 2,5 тэрбум евроны хохирол учруулжээ