Вьетнамд зам тээврийн том осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Вьетнамд зам тээврийн том осол гарчээ

Вьетнамд дүүрэн зорчигчтой автобус осолдож, гол руу унаснаас 34 хүн нас барж, 21 хүн гэмтэж бэртсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн том зам тээврийн осол болж байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр автобус өчигдөр орой гүүрний төмөр хашлагыг мөргөн 18 метрийн өндрөөс гол руу унажээ. Дүүрэн зорчигчтой автобус тус улсын хамгийн өндөрлөг Дак Лак мужаас худалдааны төв болох Хо Ши Минь хот руу явж байжээ. Дак Лак мужийн эмнэлгийн дэд даргын мэдэгдсэнээр ослоор нас барсан 34 хүний хоёр нь жолооч нар байжээ. Аврах багийнхан осолдсон зорчигчдын цогцсыг голоос гаргахад хэдэн цаг зарцуулсан гэнэ. Ослоос амьд үлдсэн нэгэн зорчигчийн гэрчилснээр автобус гүүрнээс унах үед зорчигчид бүгд унтаж байжээ. Аймшигтай чимээ гарахад хүмүүс хашгиралдаж эхэлсэн бөгөөд амьд үлдсэн хүмүүс автобуснаас гарах гэж хаалган дээр овооролдсон байжээ.

Шинжээчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Зам тээврийн ослоос болж Вьетнамд жил бүр 11,000 хүн амиа алддаг аж.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж