“Сонин” баримал – цаасан шуумал шинэ түвшинд

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

“Сонин” баримал – цаасан шуумал шинэ түвшинд

Хуучин сонинг зөвхөн хатуу цаас болон бусад дахин боловсруулсан бүтээгдэхүүний хоёрдогч түүхий эдийн зориулалтаар ашигладаг гэвэл өрөөсгөл ойлголт. Сонинг жишээ нь цаасан шуумал зэрэг уран бүтээлч зорилгоор хэрэглэж бас болно. Тэгээд л зураач Вилл Курц үеэ өнгөрөөсөн сониноор баримал хийдэг. Гэхдээ чухам яаж хийх талаар бас ч гэж өөрийн гэсэн арга барилтай.

Шуумлын урлагийн мөн чанар нь хуучин сонингоор нойтон, гарт орохоор зунгагыг хийж түүгээрээ хүссэн зүйлээ барьж, барьцалдуулахад оршино. Хатсаныхаа дараа энэ нь яг барьцалдуулсан хэлбэрээ хадгалдаг юм. Энэ бэлдэцийг дараа нь будаад жинхэнэ урлагийн бүтээл болгоно. Дэлхийд нэлээн алдартай Роман Шустров, Grrl+Dog, Германы нөлөөт толины наадам зэрэг олон энэ мэт жишээг дурьдаж болно.

Гэхдээ энэхүү зуун зууны түүхтэй сонгодогын хэмжээнд хүрсэн урлагаас шинэ нийтгээс гаргахыг эрмэлзэгч урлаачид бас байна. Тэдний нэг нь чухам Вилл Курц хэмээх америк эр. Түүний бүтээлүүд өнөөдөр Нью Йоркийн Mike Weiss Gallery-д тавиатай байгаа.

Вилл Курц ажлаа мөн л нойтон сонингоор хийж, хүн амьтны хэлбэр дүрсийг оруулсдаг. Гэхдээ сонгодог шуумлыг бодвол эдгээр нь дэндүү бодитой.

Жишээ нь хүмүүсийг бодит хэмжээсээр хийсэн энэ барималд нүдний доорх унжсан зовхи, давхар эрүү, элэгдсэн хувцас, илүүдэл жин зэрэг “дутагдлуудыг” тод харж болно. Түүгээр ч үл барам, Курц ажлаа хийхдээ будаг огт ашиглалгүй, гагцхүү эх сонин дээр байсан “ориг” өнгө будаг, бичгийг ашигладаг. Яг л эртний нэгэн сайхан онигоонд манайхны гадаадын нэгэн нөхрийг гайхшруулсан “бичигтэй тамхи” шиг.

Гол нь Вилл Курц хэргээр амьдралаас шахагдсан гуйлгачин, өндөр настан, тэнүүлч, өвчтэй хүмүүсийг дүрсэлдэг. Бидний эгнээн дундаасаа үлдэж хөөсөн тэр л амьд бодгалиудыг… Яг л хэрэггүй сонин сэтгүүл мэтээр…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж