
Ялангуяа Lady Gaga-гийн “Жүүд” нэртэй дуу Есүс Христийг гутаан доромжилсон утгатай гэж тэд үздэг байна. Lady Gaga-гийн шоу тоглолтыг эсэргүүцэж буй бүлгийн тэргүүн, Филиппинийн Конгрессын гишүүн асан Бен Абанте гэгч дуучныг Манила хотод болох шоуны үеэр “Жүүд” нэртэй дууг дуулвал түүний эсрэг шүүхэд гомдол гаргана гэж мэдэгдсэн байна. Манила хотын дарга Хосе Атиенза шоуг зохион байгуулагчид болон дуучныг арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан гэж шүүхэд өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Азийн орнуудад аялан тоглолт хийж яваа Lady Gaga Индонезид хуучинсаг үзэлт лалын шашинтнуудын эсэргүүцлээс болж шоугаа хойшлуулаад байгаа гэнэ.
Н.ЭНХ