Хүүхдийн ардын урлагийн наадам болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн ардын урлагийн наадам болжээ

Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн ардын урлагийн “Яргуй-2012” наадам тавдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхэд залуучуудын ордон”-д болжээ. Наадамд Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй, Идэр, Нөмрөг, Их-Уул, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Баянтэс, Улиастай сумын ЧЭЦС, ЖЦС, Тосонцэнгэл сумын Бүрэн дунд 1,2 дугаар сургуулиуд, Бүрэн дунд 3 дугаар сургууль, Бүрэн дунд 4-р сургууль, Дэвшил сургууль, Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэдэх Хүүхэд хөгжил төвийн бүжгийн дугуйлан, ХЖТ-ийн бүжгийн дугуйлан, Морин хуурын төв гэх мэт 20 гаруй сум, сургууль, дугуйлангийн 280 гаруй хүүхэд багачууд авьяас билгээ сорин оролцсон байна. “Яргуй-2012” наадам нь ардын дуу, уртын дуу, богинын дуу, язгуур урлаг, ардын хөгжим, ардын бүжэг, морин хуур зэрэг төрлөөр сургуулийн бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулагдаж явагджээ. Наадмын шүүгчээр МУГЖ, ХБК-ийн дуулаачийн тэнхимийн багш Х.Оюунцэцэг, ХЖТ-ын бүжигчин М.Дэлгэрсайхан, ХТХ-ийн дэд захирал, ардын боловсрол, Нийгмийн хамгааллын яамны тэргүүний ажилтан Д.Төмөрбаасан нар ажилсан байна.Энэ жилийн наадмаар хүүхдүүд ардын дуу, уртын дууны төрлөөр түлхүү оролцож байгаагаар онцлог байсан бөгөөд  нийт оролцогчдын  бэлтгэл маш сайн хангасан ба оролцсон сум, сургуулиудаас нэг ч сургууль ганзага хоосон буцаагүй гэнэ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж