Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт буруутгагдсан Д.Энхмандахыг шүүх хурал хойшиллоо. Өмгөөлөгч н.Алтанцэцэг тодорхой шалтгааны улмаас хуралд ирээгүй тул хурал хойшилж, хэргийг ирэх зургадугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэхээр болов. Хуралд улсын яллагчаар Б.Чимгээ, даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, хохирогчоор "Эрдэнэ-Суварга" компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү нар оролцохоор болсон.
Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байсан. Д.Энхмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т заасан зүйл ангиар шүүж байгаа бөгөөд гэм буруутай нь нотлогдвол түүний эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.
Д.Жаргал