Курдын нам Засгийн газарт оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Курдын нам Засгийн газарт оролцоно

Иракийн шинэ Засгийн газрыг байгуулахад Курдын намууд оролцохоор шийдсэн байна. Иракийн хойд нутагт бөөгнөрөн амьдардаг курдуудын лидер Массуд Барзани энэ тухай мэдэгдсэнийг AFP тавдугаар сарын 9-нд дамжуулжээ. Түншлэлд тулгуурласан зарчмаар Засгийн газар байгуулна гэдэгт найдаж буйгаа тэрбээр хэлсэн байна.
Агентлагийн сануулснаар, өнгөрсөн сонгуулиар Курдын намууд түүний дотор Барзанийн Курдын ардчилсан нам Иракийн парламентын 321 суудлаас 59 суудлыг авчээ.
Иракийн парламентын сонгууль гуравдугаар сарын 7-нд болж өнөөгийн сөрөг хүчин болох ерөнхий сайд асан Ияда Аллавийн нам ялсан гэж зарласан юм. Хожим ерөнхий сайд Нури Аль-Малики сонгуулийг будлиантай болсон гэж мэдэгдэн саналын хуудсыг дахин тоолохыг шаардсан байна.  Иракийн Сонгуулийн ерөнхий комисс бүх саналын хуудсыг тоолох үндэслэл байхгүй гээд зөвхөн Багдадын тойргуудын саналын хуудсыг тоолохоор шийдвэр гаргажээ.
Ямар ч тохиолдолд Засгийн газрыг дангаараа байгуулах хэмжээний саналыг аль ч нам аваагүй билээ. Үүнээс үүдэн Засгийн газар байгуулах асуудал сунжирч байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж