Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээр УИХ-ын эрхэм гишүүн Ц.Нямдорж, Х.Баттулга нарын заргыг хэлэлцжээ. Шүүх хурлын дүнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж заргаа алдсан байна. Түүнийг бусдыг гүтгэн доромжилж нэр төрд нь халдсан гэсэн дүгнэлтийг Хан-Уул дүүргийн шүүхээс гаргаж, Ц.Нямдорж сайдыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр дамжуулан УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлал гуй гэсэн шийдвэр гаргасан байна.
Д.ОЮУН