Лондонгийн ExCel үзэсгэлэнгийн төвд ирэх 6 сарын 1-нээс 9-ний хооронд километр гарангийн урттай фотопанорамыг (дэлгэмэл зураг) дэлгэн үзүүлэх гэж байна. Энэ талаар Хатан хааны гэрэл зургийн нийгэмлэгийн сайтан дээр мэдээлжээ.
Панорамыг бүтээгч нь британийн гэрэл зурагчин Клер Ньютон юм. Бүтээлийг 109 мянган ширхэг тусдаа зурагнуудаас хийсэн юм. Зурагнууд дээр харайж байгаа хүмүүсийг буулгасан байна. Зургийг авахын тулд Ньютон бараг 2 жил зарцуулжээ. Төслийг Jump4London гэж нэрлэжээ.
Ньютон зургаа Лондоны тодорхой гаазруудад авсан байна. Нийтдээ зурагчин бүсгүй 87 удаагийн зураг авалт хийжээ. Үүнд хүүхэд, настайчууд, оюутнууд, жуулчид, пара-олимпийн шигшээгийнхэн, боксчид зэрэг олон хүн оролцжээ.
Jump4London төслийг 2012 оны зун болох Лондонгийн Олимпийн тоглолтонд зориулсан юм. Ньютоны бүтээсэн фотопанорам нь дэлхийн хамгийн урт фото гэсэн ангиллаар Гиннесийн номонд нэр дэвшиж байгаа юм. Гиннесийн төлөөлөгчид ExCel төв дээр 6 сарын 8-нд ирж амжилтыг бүртгэх юм байна.
Эх сурвалж: The Royal Photographic Society