Монголын түүхийн үзэсгэлэн Нидерландад нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Монголын түүхийн үзэсгэлэн Нидерландад нээгдлээ

Нидерландын Амстердамын их сургуулийн археологийн Аллаард Пиерсон (Allard Pierson) музейд тавдугаар сарын 15-нд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон 600-1400 оны үед хамаарах эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн “Хүлэг Морьтон” сэдэвт үзэсгэлэн нээгдлээ. Уг арга хэмжээг Монгол Улсын Элчин сайдын яам, Нидерландын Вант Улсын Боловсролын яам, Амстердамын их сургууль, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Археологийн хүрээлэн, Нидерландын Вант Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран зохион байгуулсан бөгөөд  нээлтэд Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд А.Баттөр, Өргөмжит Консул Эдди Шипхорст, Пол Ван Вүүв, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Археологийн хүрээлэнгийн  захирал Д.Цэвээндорж нар болон НидВУ-ын албаны төлөөлөгчид оролцлоо.

Үзмэрт Ховд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт хийсэн эрэл малтлагын үеэр олдсон хүний чулуужсан яс, эмээл, амгай, дөрөө, нум, сум, нэхий дээл, хөгжмийн зэмсэг, аяга сав, хэтэвч зэрэг түүхийн эд өлгийн зүйлсийг дэлгэн тавьжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж