“Хүслийн лиг” маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

“Хүслийн лиг” маргааш эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн холбоо, “MCS Coca Cola” компани хамтран өсвөр үеийнхний (15, 17 хүртэлх насны) “Хүслийн лиг” тэмцээнийг энэ сарын 19-30-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тус холбоо энэ оны талбайн тэмцээнүүдээ таван үе шаттай зохион байгуулж буй бөгөөд эхний дөрвөн шатыг давсан нас болгоны шилдэг найман баг хүч үзэх лигийн дасгалжуулагчдын уулзалт, техникийн зөвлөлгөөн өчигдөр боллоо. 15 хүртэлх насны ангилалд “Арвис”, “Хаан хүнс Титэм”, “Хасын хүлгүүд”, “ИНХ”, Налайх дүүрэг, “Дархан-Хаан хүнс”, “Ирээдүй”, “Шинэ Яармаг” өрсөлдөх бөгөөд тоглолтууд нь Яармагийн 41 дүгээр сургуулийн зүлгэн талбайд болно. Харин БХИС-ийн талбайд болох 17 хүртэлх насны тэмцээнд “Хасын хүлгүүд”, “Хаан хүнс-Титэм”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Хоромхон”, “Эрчим”, “Арвис”, “Сэлэнгэпресс” гэсэн долоон баг хүч үзэх болжээ. Саяхан болсон дөрөвдүгээр шатны тэмцээний аварга Эрдэнэтийн “Хангарьд” оролцохгүйгээ мэдэгдсэн юм.

Д.НАНЖИД

 “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж