Филиппинд бүх нийтийн сонгууль эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Филиппинд бүх нийтийн сонгууль эхлэв

Даваа гаригийн өглөө Филиппиний бүх нийтийн сонгууль эхлэв. Сонгогчид ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох учиртай. Мөн парламентын депутатууд болон орон нутгийн засаг захиргааны 17 мянган албан тушаалтан энэ сонгуулиар тодорно.
Филиппиний арлуудад нийтдээ 17600 санал хураах байр үүдээ нээн 50 сая сонгогчдоос санал авч эхэлжээ.
AFP агентлагийн тэмдэглэснээр 1983 онд алагдсан улстөрч Бениньо Акиногийн хүү бага Бениньо Акинод (Benigno Aquino) ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр байгаа гэнэ.
Акиногийн гол өрсөлдөгч нь тус орны ерөнхийлөгч байсан тэрбумтан Жозеф Эстрада (Joseph Estrada) ба саятан Мэнни Виллара (Manny Villar) хоёр болж байгаа ажээ.
Одоогийн Филиппиний ерөнхийлөгч хатагтай Глория Арройо энэ удаа нэр дэвшээгүй юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж