“Диско хатан хаан” Донна Саммер нас барлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

“Диско хатан хаан” Донна Саммер нас барлаа

    Донна Саммер залуудаа болон саяхи цагт. Фото AP

Диско хатан Донна Саммер 5 сарын 17-ны өглөө Флоридад нас барсан талаар TMZ мэдээллээ. Үхлийн шалтгаан нь хорт хавдар юм байна.

Дээрх хэвлэлд мэдээлснээр, 63 настай Саммер бурхан болохынхоо өмнө шинэ цомог дээрээ ажиллаж байжээ.

1970-аад онд алдар хүндийнхээ туйлд хүрч байсан Донна Саммер Грэмми-гийн 5 удаагийн шагналтай (1979, 1980, 1984, 1985, 1998) юм. Тэрээр уран бүтээлийн намтартаа 17 цомог гаргаснаас сүүлчийнх нь 2008 онд ногдоно. Түүний хит дуунуудаас "Hot Stuff", "Last Dance", "I Feel Love" зэрэг олон уран бүтээлийг нэрлэж болно. “Тэнгэр ивээг, өнөөдөр баасан гариг” киноны саундтрекэд багтдаг “Last Dance” дуу нь Оскарын шагнал авч байсан билээ.

Донна Саммерын жинхэнэ нэр нь ЛаДонна Эдриан Гэйс (LaDonna Adrian Gaines) юм. Тэрээр Массачусетсийн Бостонд 1948 оны 12 сарын 31-нд  төрсөн бөгөөд одоо ард нь нөхөр, хоёр хүүхэд, хэд хэдэн ач, зээ нь үлдэж хоцорлоо.

Эх сурвалж: TMZ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж