Миланы Дэлхийн цом монголчуудад халгаатай

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Миланы Дэлхийн цом монголчуудад халгаатай

Дэлхийн загварын нийслэл гэгддэг Италийн Милан хотод буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн үргэлжиж байна.

Тэмцээний эхний өдөр болсон эрэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн дасгалын урьдчилсан буудлагад ОУХМ Н.Баяраа 594 оноогоор 27, Б.Бишрэл 590 оноогоор 49, Х.Бямбабаатар 589 оноогоор 60 дугаар байр эзэлжээ. Энэ төрөлд 93 тамирчин өрсөлдсөнөөс Италийн Никколо Камприани 702,7, Беларусийн Виталийн Бубнович 701.7, Украины Сергей Кулиш 701.5 оноогоор алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн гар бууны 10 метрийн дасгал болоход манайхны найдлага тавьж байсан хоёр тамирчин өрсөлдсөн. Харамсалтай нь хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 376 оноогоор 37, ОУХМ Ц.Мөнхзул 371 оноогоор 57 дугаар байр эзэлж, шигшуу буудлагад шалгарч чадсангүй. Энэ дасгалд 81 мэргэн бууч сум тавьснаас Украины Олена Костевич 493.1, Чехийн Ленка Марушкова 491.0, Тайваны Тиен Чиа Чен 487.9 оноогоор эхний гурван байр эзэлжээ.

Д.НАНЖИД

 “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж