Өрхийн эмч нарын өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Өрхийн эмч нарын өдрийг тэмдэглэнэ

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаалаар энэ жилээс эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдөр “Өрхийн эмч нарын өдөр”-ийг тэмдэглэхээр болжээ. Энэ хүрээнд маргааш аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрууд “Өрхийн эрүүл мэндийн төвийн нээлттэй хаалганы өдөр”-ийг “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриан дор зохион байгуулах юм байна. Өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон холбогдох албаны бусад хүмүүс Сонгинохайрхан дүүргийн XV хорооны “Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төвд 12.00 цагт эхлэх Нийслэлийн хэмжээний “Өрхийн эрүүл мэндийн төвийн нээлттэй хаалганы өдөр”-т оролцох ажээ.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сурталчлах, Өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэд, эрүүл мэндийн байгууллагын санаа, санаачлагыг сонсох, дэмжих, хамтран ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

                            Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж