Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

NBA-гийн “Индиана Пейсерс” багийн сагсан  бөмбөгийн үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгч Ларри Бёрд 2011-2012 оны улирлын шилдэг менежерээр тодорлоо. Тэрбээр энэ улиралд бага мөнгөөр сайн баг бүрдүүлж чадсан нь шагнал хүртэх үндэсэн болсон юм. Бёрд 88 оноогоор тэргүүлж, “Сан-Антонио”-гийн Р.Сей.Буфорд 56, “Клипперз”-ийн Нейл Олшей 55, “Чикаго”-гийн Гар Форман 16, “Юта”-гийн Кевин О’Коннор 10 оноогоор удаалжээ. Улирлын өмнө хүчний довтлогч Дэвид Уэст, холбон тоглогч Жорж Хилл нараар хүчээ зузаатгасан “Индиана Пэйсерс” 2011-2012 оны улирлын тоглолтод 42 ялж, 24 хожигдож, “Дорнод”-ын гуравдугаар байраар шалгарсан. Улмаар плей-оффын эхний шатанд “Орландо Мэжик”-ийг 4:1-ээр сөхрүүлж, “Майами Хит”-тэй бүсийнхээ хагас шигшээд өрсөлдж байгаа юм. Өдгөө 56 настай Ларри Бёрд 1998 онд шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртэж байв.

 “ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж