ХДХВ-ыг гэртээ оношилно

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

ХДХВ-ыг гэртээ оношилно

Дэлхий нийтээр ХДХВ буюу Хүний Дархлал Хомсдолын Вирусийн халдвартай тэмцэж, эрдэмтэд эдгээх эм тариа бүтээхээр шамдан ажиллаж буй.

Уг вирусын халдварын бууруулахад оношлогоо хамгийн чухал юм. Зөвхөн АНУ-д л гэхэд 1,1 сая хүн энэхүү вирусээр халдварлаад байгаа ба тэдний 232,700 нь санамсаргүй тохиолдлоор халдвартай гэдгээ мэдсэн байна. Тиймээс хүн амын дундах өвчлөлийг оношлох, чимээгүй тахлыг зогсоох нь нэн тэргүүнд тулгараад буй асуудал юм.

ХДХВ-г амар хялбараар оношлох боломжийг OraSure Technologies компани олгож, нэгэн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Тэдний зохион бүтээсэн ХДХВ-г оношлох багаж нь яг л жирэмсний тест шиг энгийн бичил аппарат юм.

Энэхүү тестийг хэрэглэх зааврыг танилцуулья.

1.Та амны хөндийн шингэн /шүлс/, өндөгний цус эсвэл судасны цус зэргийг тест хийхэд ашиглана.

2.20 минутын хугацаанд HIV-1 болон HIV-2 антибиет байгаа эсэхийг тест илрүүлнэ.

3.Тестийн хариу 99 хувийн баталгаатай.

4.Тестийн хариу яг жирэмсний тестийн адил зураасаар харагдана. Хоёр зураас гарвал ХДХВ-ын халдвартай, нэг зураас гарвал халдваргүй гэсэн үг.

OraSure Technologies компани амны хөндийн шингэнийг ашиглаж оношлогоо хийх нь энэхүү тестийн хамгийн том давуу тал хэмээн онцолж байна. Энэ нь зүүнээс, өвдөлтөөс  айдаг хүмүүсийг оношлогоо хийлгэхээс зугтах байдлыг үгүй болгох, мөн тариураар халдвар авах эрсдлийг байхгүй болгосон олон давуу талтай юм.

Энэхүү тестийг онлайнаар захиалж болох ба 34,95 ам.долларын үнэтэй аж.

Н.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж