Ардчилсан намын өчигдөр болсон Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хурлаар УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч тодруулах журмыг хэлэлцэж баталсан гэсэн мэдээллийг Ардчилсан намын зүгээс мэдээлсэн. Тэгвэл ҮЗХ-ны зарим гишүүд уг журмыг батлаагүй гэсэн мэдээллийг бас өгч байна. Ардчилсан намын дүрэмд заагдсан УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх журмыг Сонгуулийн тухай шинэ хуульд нийцүүлэн найман зүйлийн өөрчлөлт оруулахаар санал хураалт явуулснаас таван зүйл нь дэмжигдэж, гурав нь унасан. Тийм учраас журмыг баталсан гэж үзэх хэсэг байгаа бол “Уг журмыг баталсан гэж тогтоолоор баталгаажуулах ёстой. Харин тогтоолыг хараахан баталгаажуулаагүй” гэж ҮЗХ-ны гишүүн Р.Бурмаа тайлбарлалаа.
Ардчилсан намын ҮЗХ ирэх долоо хоногт буюу энэ сарын 23-нд болох ҮЗХ-ны хурлаараа ҮЗХ-ноос баталсан шинэ журмын дагуу нэр дэвшигчдээ тодруулах гэж байгаа. Тэгвэл өнөөдөр, маргаашдаа багтаж ҮЗХ-г дахин хуралдаж тогтоолыг батлах эсэхийг өөрөөр хэлбэл, журмыг батлах эсэхийг дахин хэлэлцэнэ” гэж зарим гишүүд нь тайлбарлаж байна.
А.АНУ