
Оюутолгойн ордод эхнээс нь хамтран хөрөнгө оруулсан “Рио Тинто” групп “Айвенхоу Майнз”-ын хувьцааг худалдаж авснаар хяналтын 51 хувийг эзэмших болсон. “Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ын хяналтын хувьцааг худалдан авснаар “Оюутолгой” төслийн гүйцэтгэгчийн үүрэг, менежментийг хяналтандаа авч гүйцэтгэх захирал Роберт Фрийдландын оронд Кей Пристли, санхүүгийн захирлаар Крис Бейтмэн нарыг томилсон юм. “Айвенхоу Майнз” нэрээ өөрчлөхөөр болсон нь “Оюутолгой” төслийг “Рио”-д алдахаас сэргийлж буйг харуулж байгаа юм.
Н.ЭНХ