“Гурван арслан”-гийн бүрэлдэхүүн тодров

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

“Гурван арслан”-гийн бүрэлдэхүүн тодров

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдоод удаагүй байгаа Рой Хожсон ирэх сард Украин, Польш улсад болох ЕАШТ-д оролцох 23 тоглогчоо албан ёсоор зарлалаа. Тэрбээр “Манчестер Юнайтед”-ийн төвийн хамгаалагч Рио Фердинанд шигшээ багт дуудагдаагүй хэрнээ “Арсенал”-ын 18 настай хагас хамгаалагч Алекс Осклэйд-Чемберлен, “Норвич Сити”-гийн хаалгач Жон Радди нарыг анх удаа тоглуулах болжээ. Мөн Хожсон гурван сарын турш ахлагчгүй байсан шигшээ багийн “капитан”-аар “Ливерпуль”-ийн Стивен Жеррардыг томилов.

Хаалгач: Жо Харт /Манчестер Сити/, Роберт Грин /Вест Хэм/, Жон Радди /Норвич Сити/

Хамгаалагч:
Эшли Коул, Жон Терри, Гари Кэхилл /бүгд Челси/, Фил Жонс /Манчестер Сити/, Глен Жонсон /Ливерпуль/, Лейтон Бэйнс /Эвертон/, Жолеон Лескотт /Манчестер Сити/

Хагас хамгаалагч:
Гарет Бэрри, Жеймс Милнер / хоёул Манчестер Сити/, Стивен Жеррард, Стюарт Даунинг /хоёул Ливерпуль/, Алекс Окслэйд-Чемберлен, Тео Уолкотт /хоёул Арсенал/, Эшли Анг /Манчестер Юнайтед/, Фрэнк Лампард /Челси/, Скотт Паркер /Тоттенхэм/

Довтлогч: Уэйн Рүүни, Дэнни Уэлбек /хоёул Манчестер Юнайтед/, Энди Кэрролл /Ливерпуль/, Жермейн Дефо /Тоттенхэм/

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж