“Монголын мистер” маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

“Монголын мистер” маргааш тодорно

Монголын бодибилдинг фитнессийн холбооны энэ жилийн УАШТ маргааш “UB Palace”-ийн “Royal” танхимд зохион байгуулагдах гэж байна. 21 дэх удаагийн “Монголын мистер”-ийг тодруулах тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 65, 70, 75 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүд фитнесс болон үнэмлэхүй төрөлд болох юм. Энэ жилийн УАШТ-д түрүүлсэн тамирчин есдүгээр сард Узбекистаны нийслэлд Ташкентэд болох Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох бөгөөд “Монголын мистер” дөрвөн сая төгрөг хүртэнэ. Сонирхуулахад МБФХ-ны урилгаар дэлхийн болон Азийн хошой аварга, БНСУ-ын Ли Жин Хо, Олон улсын бодибилдингийн холбоо (IFBB)-ны шүүгч, БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Ким Дон Хун, Азийн бодибилдингийн холбооны дэд ерөнхийлөгч Хонг Ён Ро нар манай оронд хүрэлцэн ирээд байгаа аж.
 
Б.ЗҮЧИ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж