Зургаан уурхайчны цогцсыг гаргаж авчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Зургаан уурхайчны цогцсыг гаргаж авчээ

"Распадская" уурхайд амь үрэгдсэн зургаан уурхайчны цогцсыг уурхайгаас гаргаж авлаа. Уурхайн дарга Юрий Волков энэ тухай мэдэгдсэнийг  “РИА Новости” мэдээлжээ. Ослоор амь үрэгдэгсдийн тоо ийнхүү 13 болов.
Гэмтэж бэртсэн хүмүүсээс хамгийн хүнд зургааг нь Москвад эмчилгээнд явуулсан байна.
Уурхайд гарсан цуврал хоёр дэлбэрэлтэд нийт 59 хүн хэлмэгдсэн 80 хүн уурхайд боогдсон бөгөөд тэдний хувь заяа тодорхойгүй байгаа ажээ.
"Распадская" нь ОХУ-ын томоохон уурхайнуудын нэг бөгөөд тавдугаар сарын 9-нд шилжих шөнө метаны хий дэлбэрчээ. Эхний дэлбэрэлтээс дөрвөн цагийн дараа уурхайд аврагчид орох үеэр хоёр дахь дэлбэрэлт болж уурхайгаас утаа гарч эхэлсэн учир нийт 400 км орчим урттай уурхайн хонгилуудыг агааржуулах шаардлага гарч аврах ажиллагааг зогсоосон байлаа. Хэдэн цагийн дараа аврагчид уурхайд орж аврах ажиллагааг эхлүүлжээ.
Ослын улмаас, уурхайн ажиллагаа явуулах аюулгүй байдлын журмыг зөрчсөн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг нээгээд байна. Мөн осолд нэрвэгдэгсдэд туслах , ослын үр дагаврыг арилгах Засгийн газрын комисс байгуулсан тухай мэдээлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж