ДЦС-4 ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаатай холбоотой хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулах юм байна. Тус хэлэлцүүлэгт ЭБЭХЯ, Эрчим хүчний газар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, санал бодлоо солилцох аж. Энэ оны сүүлчээр ДЦС-4 ТӨХК-ийн хүчин чадлыг 100 мВт-аар нэмэгдүүлэхээр болсон бөгөөд ингэснээрээ үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ өсч, ОХУ-аас импортлох эрчим хүч багасах юм байна. Дашрамд дурьдахад өнгөрсөн онд ДЦС-4 ТӨХК гурван тэрбум эрчим хүч үйлдвэрлэсэн нь оргил үе байсан аж.
Х.ӨНӨР
Эх сурвалж: www.mminfo.mn