Зуслангийн эрхийн бичиг 100-120 мянган төгрөг

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Зуслангийн эрхийн бичиг 100-120 мянган төгрөг

Сурагчдын зуны амралт эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн хүүхдийн төлөө газраас мэдээлэл өгөв.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 29 зуслан бүртгэлтэй байдгаас энэ жил үйл ажиллагаа явуулах тухайгаа 19 зуслан мэдэгджээ. Тэдгээрээс 10 хувь нь хувийн зуслан /Нарлаг, Нарс, Янзага, Ундраа, Жавхлант, Цагааннуга, Мөрөөдөл, Галакси, Сэлбэ, Өгөөмөр/ бол тав нь төрийн байгууллагын харьяа зуслан /Хандгайт ТЗУГ-ын харьяа, Хилчин ХЦУГ-ын харьяа, Шонхор БХЯ-ны харьяа, Тэмүүлэл БНД-ийн харьяа, Найрамдал ЗГХА-ХТГ-ын зуслан/, гурав нь халамж асрамжийн төвийн харьяа зуслан /Хараацай ХАХТ-ийн зуслан, Од ХСХТТ-ийн зуслан, Нарны хотхон/, нэг нь Хөдөлмөрийн сүлжээ байгууллагуудын дэргэдэх /Цоглог/ зуслангууд юм байна.

Зуслангууд эрхийн бичгээ энэ сарын сүүлээр зарж эхэлж, ирэх сарын 10-наас хүүхдүүдээ авч эхлэх юм байна. Хүүхдийн зуслангийн эрхийн бичгийн үнэ 100-120 мянган төгрөгт хэлбэлзэнэ.

М.Ангар

Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж