Халдварт саагийн эсрэг вакцин хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Халдварт саагийн эсрэг вакцин хийнэ

Улсын хэмжээнд жил бүрийн тав болон аравдугаар сард “Дархлаажуулалтын аян” 10 хоногийн хугацаатай өрнөдөг. Энэ жилийн тухайд Эрүүл мэндийн сайдын 165 тоот тушаалын дагуу “Халдварт саа өвчнийг устгасан байдлаа хадгалъя” уриатай дархлаажуулалтын аяныг тавдугаар сарын 14-24-нд зохион байгуулж байна. Энэ хугацаанд зайлшгүй хамрагдах вакцинаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах юм. Үүнд нийслэлээс гадна урд хил орчмын нутаг дэвсгэр болох Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод, Увс аймгийн таван сартайгаас таван нас хүртэлх хүүхдүүдийг хамруулах ажээ. Мөн тарилгатай халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэн, нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах юм байна.

                                                                                                                                       Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж