Бобби Браун өөрийгөө өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Бобби Браун өөрийгөө өмөөрөв

Америкийн поп дива, дуучин Уитни Хьюстоны экс-нөхөр Бобби Браун хачирхалтай гэмээр нэгэн мэдэгдэл хийжээ. Хэдий салсан байсан ч нэгэн цагт хайрлан дурлаж, хамт амьдарч байсан хуучин эхнэр нь таалал төгсчихөөд байхад Бобби Браун тоглолтоо хийсэн нь Хьюстоны сая сая фенүүдийг “шок”-нд оруулсан. Харин тэрбээр тоглолт хийхээр хэдийнээс төлөвлөж байсан тул зарим нэгнийг гомдоохыг хүсээгүй хэмээн учир байдлаа тайлбарлажээ. Бобби Браун энэ шийдвэрээ “Би Уитниг нас барсан тухай аялан тоглолтоор Миссиссиппид очоод байх үедээ сонссон. Мэдээж би Лос-Анжелест очихыг хүссэн, бүр онгоц хөлсөлж аваад явъя ч гэж бодсон. Гэхдээ бүх зүйл боломжгүй байсан” хэмээн Эллен ДеЖенересийн ток шоунд оролцох үедээ хэлжээ.

Бобби Браун, Уитни Хьюстон нар 1992-2007 оны хооронд хамт амьдарч байсан бөгөөд Бобби Кристина гэх охинтой юм.

Эх сурвалж: “Eagle News” телевизийн “Entertainment news”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж